|
МЭНДЧИЛГЭЭ Сургалтын Төрийн Сан нь 1993 онд байгуулагдсан бөгөөд төрийн бодлого, хөтөлбөрийн хүрээнд дээд боловсрол эзэмшигчдэд сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж үзүүлэх үйлчилгээг хэрэгжүүлэн зохион байгуулж ирсэн юм.
Тус вэб сайтаараа дамжуулан явуулж буй үйл ажиллагаа, хүрсэн үр дүнгээ иргэд та бүхэнд танилцуулах, мэдээллээр шуурхай үйлчлэх, иргэдийн санал, хүсэлтийг цаг алдалгүй хүлээн авч шийдвэрлэх, дэвшилтэт санаа бодлыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх зорилтыг тавьж байна. Хүндэт иргэн та манай вэб сайтын байнгын үйлчлүүлэгч байж, бидэнтэй нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Таныг хүндэтгэсэн, СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
|  | Доктор(Ph.D), профессор Д.НАНСАЛМАА |
ҮЙЛЧИЛГЭЭ Сургалтын төрийн сан нь 1993 онд анх байгуулагдан 17 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын Засгийн Газрын /цаашид ЗГ гэнэ/ 2000 оны 201, 2008 оны 177-р тогтоолууд болон “Журам шинэчлэн батлах тухай” Боловсрол, Соёл Шинжлэх ухааны сайд, Санхүү Эдийн засгийн сайдын 2001 оны хамтарсан 310/290 тоот тушаалын хүрээнд их, дээд сургууль коллежид суралцагчдад сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж олгох үйлчилгээг үзүүлж ирлээ .
ЗГ-ын дээрх тогтоолуудаар батлагдсан журмуудын дагуу хагас болон бүтэн өнчин, амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой нэн ядуу өрхийн суралцагчид, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид, шагналын хэлбэрээр элсэгчид, төрийн албан хаагчийн гэр бүлээс суралцагч, түүнчлэн өндөр хөгжилтэй орнуудын магистрантур, докторантурт суралцагчидтай гурвалсан гэрээ байгуулан сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж олгохын зэрэгцээ зээлийг буцаан төлүүлэх, санхүүжилтийн төсөв, тооцоо хийх, тайлагнах, хяналт тавих зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна. Төрийн албан хаагчийн гэр бүлээс суралцахыг хүсэгчдэд Буцалтгүй тусламжаар суралцахыг хүсэгчдэд Хөнгөлттэй зээлээр суралцахыг хүсэгчдэд 2001 - 2010 оны байдлаар дээд боловсролын байгууллагуудад суралцагчдын санхүүжилтын товчоо |
|
Мэдээ мэдээлэл Холбоосууд
Санал хүсэлт илгээх |